Нэгдүгээр сарын 16-ны өдөр Сангийн сайд асан С.Баярцогтыг нэг сарын хугацаатай цагдан хориод байсан. Тэгвэл өчигдөр орой түүнийг Сүхбаатар дүүргийн шүүгчийн захирамжаар батлан даалтад гаргажээ.
С.Баярцогтыг Сангийн сайдаар ажиллаж байхдаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээн дээр албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж буруутгаад байгаа юм.