Нэг жилийн хугацаанд монгол улсын хүн ам 65 мянгаар нэмэгдэж, 3,1 саяд хүрлээ. Эмэгтэйчүүдийнхээ тооноос эрэгтэйчүүд 30 орчим мянгаар илүү гарсан байна. 2016 оны туршид шинээр мэндэлсэн 77762 хүүхэд, монгол улсын иргэн болж бүртгүүллээ. Харин иргэний харьяатаа сэргээсэн, мэдээллийн санд нөхөн бүртгүүлсэн7759 хүн, нас барсан 18805 иргэн, монгол улсын харьяанаас гарсан 2278 иргэн бүргэгджээ. Ингээд 2016 оны12 сарын 31ны байдлаар манай улсын хүн ам 3123936 болжээ. энэхүү 3,1 сая иргэн биеийн давхцалгүй өгөгдөл хурууны хээний баталгаатай тоон мэдээллийн дүнгээр гарч байгаа гэлээ.