МАН-ын Удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 14 цагаас товлогдсон байна. Хурлаар шинээр томилогдох Их хурлын даргын асуудлыг ярьж, хэнийг зүтгүүлэхээ шийдэх бололтой. Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болно, намрын чуулган ч завсарлана. Тиймээс дараагийн их хурлын даргыг тодруулахаар яарч буй биз ээ.
УИХ-ын дараагийн даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин нарын нэр нэлээд хүчтэй яригдаж байгаа аж. Энэ хоёр дээр нэмээд Т.Аюурсайханы нэр ч яригдаж эхэлж. Мөн Батлан хамгаалахын сайд Н.Энхболд зүтгэж байгаа гэж дуулдсан ч 336 дугаар цэргийн ангид байлдагч нас барсан хэрэг гарсан учраас түүний нэр татагджээ.