УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос агаарын бохирдлын асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулж байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлийн бодлого шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүнд төсөвлөгдсөн хөрөнгийн зарцуулалт, үр дүнг тодруулах зорилготой ерөнхий хяналтын сонсголд оролцогчдын асуулт, хариултаар үргэлжилж байна.
Нээлттэй сонсголд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүд, сайд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд, нийслэлийн удирдлагууд, байгаль орчны чиглэлийн компаниуд, олон улсын байгууллагууд, иргэдийн төлөөлөл оролцож буй юм.