Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Тэрбээр мэдээллийнхээ эхэнд Засгийн газар 2019 оныг "Эх оронч худалдан авалтын жил" болгохоор шийдвэрлэсэн гэдгий дуулгаад, сар шинийн баяраар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалав.
Ерөнхий сайд хотын даргыг батламжлах эсэх асуудалд хариулахдаа “Хотын дарга бол Улаанбаатар хотын агаарын бохирдол, автозамын түгжрэл, нийслэлийн иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг судлах туршлагатай, намын бүлгийн дэмжлэгийг 100 хувь хүлээж чадахуйц хүн байх ёстой. Тиймээ хуулийн дагуу судалж шийдвэрлэнэ” гэдгийг хэллээ. Мөн түүнчлэн сүүлийн үед шуугиан болоод байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудалд дараахь хариултыг өгөв.
-“Эрдэнэт” үйлдвэр өнөөдрийн байдлаар УБЕГ-т 100 хувийн Засгийн газрын мэдэлд байгаа. Шүүхийн шийдвэр гарсан ч гэсэн 49 хувийг шилжүүлээгүй, ямар нэг өөрчлөлт ороогүй. 49 хувь зарагдсан гэх мэдээлэл байхгүй. Шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа гэлээ.