2018 оны НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтыг маргаашнаас эхлэн шилжлүүлэх юм байна.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Нийт 808 мянган хүнд 120 гаруй тэрбум төгрөг олгоно. Өмнөх онтой харьцуулахад НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын хувь хэмжээ 40 хувиар нэмэгдсэн. Буцаан олголтыг энэ долоо хоногийн пүрэв, баасан гаригт багтаан шилжүүлж дуусгах төлөвлөгөөтэй байгаа” гэж мэдэгдлээ.