Байлдагч амь насаа алдсан 336 дугаар ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлжээ

Байлдагч амь насаа алдсан 336 дугаар ангийн удирдлагуудыг ажлаас нь чөлөөлжээ

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний  336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг энэ сарын 22-ны өдөр гарсан.

Харьяа яамнаас хариуцлага алдсан албан тушаалтнуудад арга хэмжээ авч, 336 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Мөн захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баярааг цэргийн албаны өдөр тутмын цагийн хуваарьт хяналт тавьж ажиллаагүй, албан тушаалын үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн тул албан тушаалаас нь чөлөөлжээ.

Захирагч, хурандаа Д.Өлзийбаярын оронд хурандаа Л.Батболдыг, захирагчийн I орлогч штабын дарга, дэд хурандаа З.Баяраагийн оронд хошууч Н.Батсайхан нарыг томилжээ. Мөн нас барсан  хугацаат цэргийн албан хаагчийн ротын захирагч, ахлах дэслэгч А.Энхбаяр, дэд ахлагч Р.Ванчинхангаа нарыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна.