2016 оны жилийн эцсийн байдлаар гэрлэлтээ бүртгүүлсэн 17,118 гэр бүл, Гэрлэлтээ цуцлуулсан 4,159 гэр бүл бүртгэгджээ. Ингээд гэрлэлтээ цуцлуулж өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо жилээс жилд өсч байна. Тодруулбал нийт өрхийн 26,3 хувь буюу 283 мянган эмэгтэй өрх толгойлон амьдарч байна. Шинэ гэрлэлтийн 87 хувь нь анхны бүртгэл, 13 хувь нь дахин гэрлэсний бүртгэл байна. Гэрлэж байгаа иргэдийн 35 хувийг 18-24 насны, 50 хувийг 25-34 насныхан эзэлж байна. 18-24 насандаа эмэгтэйчүүд гэрлэх нь илүү байна. Харин эрчүүдийн хувьд 25-34 насандаа гэрлэж байгаа статистек тоо гарч байна.