“УРВУУЛАГЧ” ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН ЗҮГ МӨР ГАРГАХ ЗУРХАЙ

“УРВУУЛАГЧ” ХЭМЭЭХ ШОРООН ГАХАЙ ЖИЛИЙН ЗҮГ МӨР ГАРГАХ ЗУРХАЙ

Монгол эх нутагт минь хаврын тэргүүн сар айлчлан ирэхэд хэдхэн хоног үлдлээ. XVII жарны “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн өнгө нь нялхас, хөгшдөд ээлтэй, хур элбэгтэй жил байна гэж зурхайд буужээ. Дэлхийд ганцхан монгол түмэн гэдгээ тунхагладаг сар шинийн баяраараа бид өнгөтэй өөдтэй, элбэг хангалуун, эрүүл энх, сайн сайхан явахыг бэлгэдэж зүг мөрөө гаргадаг уламжлалтай. Ингээд монгол түмэндээ “Урвуулагч” хэмээх шороон гахай жилийн зүг мөр гаргах зурхайг хүргэж байна. Өнөө жил өвлийн адаг сарын шинийн 25-ны өдрөөс эхлэн гандан хийдүүд хурал номоо хурж эхэлнэ.