Яруу найрагч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээхээр болжээ

Яруу найрагч П.Бадарчид Төрийн соёрхол хүртээхээр болжээ

Сар шинийн баярын өмнө буюу битүүний өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар Ардын уран зохиолч Пунцагийн Бадарчид Төрийн соёрхол хүртээхээр болжээ. 

Гал цогт яруу найрагч Пунцагийн Бадарч нь Төв аймгийн Баянжаргалан суманд 1939 онд төржээ. Трэбээр 1960 оноос уран бvтээлээ эхэлж "Морьд", "Есөн эрдэнийн орон", "Алтан тоос", "Зургаан мөнгөн мичид", "Ширхэг цагаан сувд", "Хэрлэн" зэрэг яруу найргийн ном хэвлүүлсэн билээ.

1981 онд "Эх орны хилээс эх орондоо хэлэх үг" "Байтагийн чулуу" "Хилийн тэнгэр цэлмэг байгаасай" "Цэрэг эх орны дуулал" дууны шүлгээрээ Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, 1988 онд "Есөн эрдэнийн орон" найраглалаараа Д.Нацагдоржийн шагнал, 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн, 2005 онд Ардын уран зохиолч зохиолч цол хvртэж байв.