Л.ЭЛДЭВ-ОЧИР: Занданшатар аа, Ерөнхийлөгчид дөрлүүлж болохгүй шүү

Л.ЭЛДЭВ-ОЧИР: Занданшатар аа, Ерөнхийлөгчид дөрлүүлж болохгүй шүү

УИХ-ын даргын асуудлыг дөнгөж сая чуулганы хуралдаанаар хэлэлцэж, Гомбожавын Занданшатарыг 95 увийг саналаар томиллоо. Чуулганы хуралдааны үеэр гишүүдийн хэлсэн үгээс энд заримыг онцлон хүргэе. 

Л.Элдэв-Очир: Г.Занданшатар гишүүн ҮАБЗ-ын гурван гишүүний нэг болох нь. Хариуцлагатай ачаа. Сүүлийн үед өрнөсөн үйл явдлуудаас харахад Аюулгүйн зөвлөлийн гишүүн болж байгаа хүнд хэлэхгүй бол болохгүй үг байна. Д.Лүндээжанцан гишүүн “Таны дээр хуулиар ганцхан дарга байгаа” гэж хэлж байна лээ. Тэр бол “Хууль” гэсэн ганцхан дарга. Тэгэхээр ҮАБЗ-ийн хоёчр гишүүнтэйгээ хамтарч ажиллах хэрэгтэй. Гэтэл Аюулгүй зөвлөлийн гишүүн Х.Баттулга гэдэг хүн их болчимгүй үйлдэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногт манай байнгын хорооны хуралдаан дээр орж ирж байнгын хорооны даргыг хууль ярилаа гэж загнаж зандарч байна лээ. Бид хуульгүй яаж амьдрах юм бэ. Ийм юм ярьдаг хүнтэй та хамтарч ажиллах нь. Монголчууд ярьдаг. Цол дагаж бяр гэж. Ерөнхийлөгчийн албан тушаалд очоод хоёр жил болоход буурь сууж, ард түмнийг хагалдаг, компаниудыг хооронд нь хэрэлдүүлдэг ийм зүйлсээ больж төлөвшсөн болов уу гэж бодож байсан юм.

Өчигдөр байнгын хорооны дөрвөн даргыг өрөөндөө дуудаж уулзсан. Гэтэл “Чи чинь юу билээ. Нэг сонгогдсон олигархи билүү” гэж хэлэх юм. Аманд орсон үгээрээ хүн доромжилдог, хууль ямар хамаатай юм бэ гэдэг ийм хүнтэй Занданшатар та хамтарч ажиллах нь байна. Ерөнхийлөгч бид хоёр нэг тойрог дээр өрсөлдсөн. Ялсан, ялагдсан. Ийм л зүйл байдаг. Ор үндэсгүй юмаар хүн гүтгээд байна. Сошиалаар 100 тэрбум төгрөгийн зуух шахсан л гэнэ, зуух шахсан хүн миний хажууд сууж байна гэхчилэн баталгаагүй, гүжир гүтгэлэг хийж сурсан байна. Сурсан зангаа тавихгүй ийм хүнтэй та ажиллах нь.

Та, хуулийг барьж ажиллахгүй бол Ерөнхийлөгч Х.Баттулгад дөрлүүлж, төрийн механизмыг гацаах асуудал байж болохгүй шүү. Энэн дээр та хатуу байр суурьтай байхгүй бол дөрлүүлж болохгүй. Баянхонгорын хоёр хүн байна. Эвтэй байгаарай. Эвтэй байна гээд хуйвалдаж болохгүй шүү.