Дөнгөж сая МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад нэр дэвшүүлэхээр шийдвэрлэжээ.
ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатар өнөөдөр УИХ-ын даргын албан тушаалд томилогдсон тул ийн дараагийн хүнийг томилохоор болсон байна.