Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавыг батлан даалтад гаргажээ. АТГ-аас түүнийг дүү Д.Баатарынх нь хамтаар цагдан хориод байсан юм.
"Алтан дорнод монгол" компанийн захирал Т.Ганболд "Д.Дорлигжав надаас 4 сая ам.долларын авлига нэхэж, түүнийг нь би Голомт банкаар дамжуулан төрсөн дүү Д.Баатарынх нь дансанд шилжүүлсэн" хэмээн телевизээр ярилцлагад орохдоо олон нийтэд илчилж зарласан. Т.Ганболдын энэ ярилцлагын дараа Д.Дорлигжав нарыг АТГ-аас шалгаж эхэлсэн билээ.