Сайд Ц.Цогзолмааг огцрууллаа

Сайд Ц.Цогзолмааг огцрууллаа

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмааг гишүүдийн 71 хувийн саналаар огцрууллаа. 

БСШУС-ын сайд чуулганы нэгдсэн хуралдааны үеэр "Анх ажил авахад 13 яамны хамгийн сүүлд нь 13-т байсан. Сая ажлаа үнэлүүлэхэд тавдугаар байранд орсон байна. Ерөнхий сайдаас хүсэхэд яамныхаа Төрийн нарийн бичгийн даргатай хамтран ажиллах боломжгүй байсан. Төрийн албаны ямар ч туршлагагүй хүн байна. Ажил албан тушаалыг эрх мэдэл гэж ойлгодог хүнтэй ямар ч сайд очсон хамтран ажиллахад хүнд юм билээ. Жил гаруйн хугацаанд дэмжиж ажилласан салбарынхаа хамт олонд талархаж байна" хэмээн үгээ хэлсэн юм. Мөн танхимын зарчмаас ухарснаа улстөрчийн шийдвэр байсан гэдгээ тайлбарлав.