Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 69 хувийн саналаар сайдаас нь чөлөөллөө. Асуудлыг хэлэлцэх үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Содбаатар сайд өөрөө санал гаргаж ажлаа өгч байгаа нь сайн хэрэг. Ер нь ЖДҮХС-гийн асуудалд сайн тал бий. Эхнээсээ хүмүүс мөнгөө төлж байгаа. Дахин ийм асуудал сангуудад гаргаж болохгүй гэж Ч.Улаан сайдад даалгасан байгаа. Цаашдаа төрийн мөнгөнд гар дүрдэг байдал гарахгүй байх. Би дараагийн Зам тээврийн хөгжлийн сайдыг сайн судалж байгаа" гэж байр сууриа илэрхийлж байлаа.