СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сошиал орчинд үнэтэй эд хөрөнгийнхөө зургийг битгий оруулаарай

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сошиал орчинд үнэтэй эд хөрөнгийнхөө зургийг битгий оруулаарай

Хулгайлах гэмт хэргийн нөхцөл байдал: Манай улсад “Хулгайлах” гэмт  хэрэг сүүлийн 10 жилийн хугацаанд /2008-2017 онд/ 77.068 бүртгэгдэсэнээс 30.727 буюу 39.9 хувь нь орон нутагт, 46017 буюу 59.7 хувь нь нийслэлд бүртгэгдэж,  нийт гэмт хэргийн 31.8 хувийг эзэлж байна.

Хулгайлах гэмт хэрэг сүүлийн 10 жилд  дунджаар авч үзвэл 1 жилд 7707, сард 642, өдөрт 21, цаг тутамд 1 гэмт хэрэг бүртгэгдэж байна.

Хулгайлах гэмт хэргийг төрлөөр нь авч үзвэл:  /Сүүлийн 10 жилийн байдлаар/

Иргэдийн өмчийн хулгай 55.711 буюу 72.3 хувь,
Мал хулгайлах 12.169 буюу 15.8 хувь,
Автомашины хулгай 2189 буюу 2.8 хувь,
Халаасны хулгай 3639 буюу 4.7 хувийг эзэлж байна.
 Дээрх хугацаанд хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж байгууллагад нийт 128.3 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 49.6 тэрбум буюу 38.6 хувийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд нөхөн төлүүлж, 13.3 тэрбум буюу 10.3 хувьтай тэнцэх хэмжээний эд хөрөнгийг цагдаагийн байгууллагаас битүүмжилжээ. 2018 онд  Монгол улсад 36.220 гэмт хэрэг бүртгэгдсэний 12,328 буюу 34 хувийг буюу 3 хэрэг тутмын нэгийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Хулгайлах гэмт хэргийн 77 хувь нь Нийслэлд, 23 хувь нь орон нутагт үйлдэгдсэн.         

 Үүнээс:

-Хувийн өмчийн хулгайн гэмт хэрэг 10.365 бүртгэгдэж өмнөх оноос 423 буюу 4.3 %,

-Тээврийн хэрэгслийн хулгайн гэмт хэрэг 431 бүртгэгдэж өмнөх оноос 62 буюу 16.8 %,

-Халаасны хулгайн гэмт хэрэг 1,280 бүртгэгдэж өмнөх оноос 407 буюу 46.6% -р тус тус өссөн.

-Галт зэвсгийн хулгайн хэрэг 5 бүртгэгдэж өмнөх оноос 1 буюу 16.6 % буурсан үзүүлэлттэй байна.

Хулгайлах гэмт хэргийн улмаас иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын хэмжээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.

Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн эрх  үүргийг талаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулинд гэмт хэргийн талаар олж мэдсэн зүйлээ холбогдох байгууллагад мэдээлэх, гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд шаардлага тавих болон гэмт халдлагаас эд хөрөнгө, өөрийн буюу бусдын амь нас, эрүүл мэндийг хуулийн хүрээнд хамгаалах. эрхтэй тухай харин аж ахуй нэгж байгууллагын “Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах талаар шүүхийн энгийн магадлал, прокурорын болон бусад эрх бүхий албан тушаалтны мэдэгдэл, зөвлөмжийг хүлээж авсан байгууллага, аж ахуйн нэгж түүний дагуу тодорхой арга хэмжээ авч, хариуг хугацаанд нь өгч байх үүрэгтэй”  гэж  хуульчилсан байна.

Хулгайлах гэмт хэрэгт иргэд, аж ахуй нэгж байгууллага хохирч байгаа шалтгааныг өргөн хүрээнд авч үзвэл:

Монгол улсын нийгэм, эдийн засгийн суурь нөхцөл байдал нь хулгайлах гэмт хэргийн шалтгаан, нөхцөл  болж байна. Тухайлбал, ажилгүйдэл, ядуурал, хүн амын боловсролын түвшин, хотжих үйл явцтай холбоотой.

Хулгайлах гэмт хэргийн төрлийн хувьд  орон байрнаас эд зүйл хулгайлах, халааснаас эд зүйл хулгайлах, тээврийн хэрэгсэл, түүний эд зүйлийн хулгайлах гэмт хэрэг зонхилон үйлдэгддэг бөгөөд эдгээрийн дотор орон байр, халаасны хулгайн хэргүүд тэргүүлж, нийслэл хотын тухайд мал, мод хулгайлах болон хууль бус бусад бизнесийн нийлүүлэлтийн зах зээл болж байна.

Энэ төрлийн гэмт хэргийг дагнасан бүлэг зохион байгуулалттай этгээдүүд үйлдэх болж нэг талаас тэдний хулгайлсан эд зүйлийг худалдаж авдаг хүмүүс өөгшүүлж нөгөө талаас, иргэд харуул хамгаалалтгүй, гэрэлтүүлэггүй, камергүй орчинд эд зүйлээ удаан хугацаагаар орхисноос ийм гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл бүрдэж байна.

Мөн халааснаас эд зүйл хулгайлах гэмт хэрэг нь хот дагасан нийгмийн үзэгдэл болохын хувьд Улаанбаатар хотод бусад орон нутагтай харьцуулахад автобус, худалдааны төвүүд, үзвэр, үйлчилгээний газруудад түгээмэл үйлдэгддэг.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг гол төлөв эрхэлсэн тодорхой ажилгүй, сургуульгүй амар хялбар аргаар амьдрахыг хичээгч, шилжин ирэгсдээс үйлддэг. Сүүлийн 5 жилд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдогчдын 75% нь эрхэлсэн тодорхой ажилгүй, 16% нь оюутан сурагч, үүнээс 55.3%-ийг 18-30 насны хүүхэд залуучууд эзэлж байна.

Түүнчлэн хулгайлах гэмт хэргийг бүлэглэж буюу зохион байгуулалттай бүлэг болон давтан үйлдэх явдал нийслэл хотод тархмал шинжтэй, дагнасан хэлбэртэй байдаг.

Бүртгэгдэж буй гэмт хэргийн судалгаанаас үзэхэд  нийслэл хотод хулгайлах гэмт хэрэгт холбогдогчдын 5 хүний 1 нь бүлэглэж, 4 хүний 1 нь давтан гэмт хэрэг үйлдсэн. Бүлгээр гэмт хэрэг үйлдэгчид ихэвчлэн 14-20 насны хүмүүс байгаа ба эдгээрийн олонх нь  урьд 1-2 удаа хулгайлах хэрэгт холбогдож байсан хүмүүс байдаг.

Гэрээ удаан хугацаагаар эзэнгүй орхидог, найдваргүй ил цоожтой, харуул хамгаалалт муу, сошиал орчинд үнэтэй эд хөрөнгө бусад мэдээллээ алдах, хөршийн холбоо, хамтын хяналт суларсан нь хулгай гарах гол шалтгаан болж байна. 

ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС