2016 онд нийт 245,009 иргэн иргэний үнэмлэх авчээ. Үүнээс 20 хувь нь иргэний үнэмлэхээ шинээр авагсад байна. Тодруулбал 49,706 иргэн шинэ иргэний үнэмлэх авсан иргэд. Харин 45 хувь буюу 111,403 иргэн хугацаа нь дууссан үнэмлэхээ дахин солиулсан байна. Улсын хэмжээнд 2016 онд нийт 104 мянга орчим иргэн шилжилт хийлгэжээ. Үүнээс 25 мянга нь нийслэлд, 26 мянга 500 иргэн нь аймагуудад шилжин ирсэн байна. Өөрөөр хэлбэл, 2012-2015 онд бүртгэгдсэн шилжилт хөдөлгөөнтэй харьцуулахад өнгөрсөн жил Улаанбаатар хот руу орон нутгаас шилжин ирэх иргэдийн тоо буурч, нийслэлээс хөдөө рүү шилжин явах иргэдийн тоо өсчээ.