Сар шинийн баярын өдрүүдэд зам тээврийн осол, зөрчилтэй холбоотой 1903 дуудлага бүртгэгджээ. Эдгээрийн 489 нь ослын шинжтэй дуудлага байсан байна. Ослын улмаас 13 хүн амь насаа алдаж, 60 гаруй хүн бэртэж гэмтжээ. Ихэнх осол нь орон нутгийн замд гарчээ. Ялангуяа, Дархан чиглэлийн замд осол аваар маш их гарсныг тийшээ зорчсон иргэд ярьж байгаа юм.
Хурд хэтрүүлэх, гүйцэж түрүүлэх гээд мөргөлдөх, ядарсан үедээ машин барьж яваад зам хажуу руу орох гэхчилэн ослууд гарч байна.