Сар шинийн баярын өдрүүдэд Онцгой байдлын байгууллагын нийт 10,626 алба хаагч /давхардсан тоогоор/ 2300 гаруй аврах, гал унтраах автомашин, техник томилгоожин үүрэг гүйцэтгэжээ.
Хоёрдугаар сарын 5-11-ний өдрүүдэд аюулт үзэгдэл, ослын нийт 94 удаагийн дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 20 иргэнд тусламж, үйлчилгээ үзүүлэн, иргэдийн аюулгүй байдлыг ханган ажилласан байна.
Нийт дуудлагын 70 орчим хувь буюу 64 нь ахуйн гал түймрийн дуудлага байсан бөгөөд гал түймрийн улмаас Нийслэлийн Баянзүрх дүүргийн иргэн Ж /67 настай, эрэгтэй/ нас баржээ.