Таван толгойн ордын тусгай зөвшөөрлийг бусдад шилжлүүлэхгүй гэсэн Засгийн газрын шийдвэр бий.
УИХ дахь ардчилсан намын бүлэг хуралдлаа. Тус намын бүлэг гурван асуудал хэлэлцсэн байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль, олон улсын гэрээний тухай хуулийн төсөл, хөгжлийн банкны шалгалтын мэдээлэл сонсчээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль жижигхэн засвар орсон хуулийн багахан өөрчлөлт биш гэж дүгнэж байна. Харин Олон улсын гэрээний тухай хуулийг өөрчилж томоохон ордуудаа Засаг дур мэдэн шийдэх эрхзүйгээ бэлдэж байна гэж ярилаа. Олон улсын гэрээний тухай шинэ хууль батлагдсан. Гэвч хуучин хуулиа хүчингүйд тооцоогүй алдааг Засгийн газар, их хурал гаргасан гэж буруутгав. Нэг үгээр хэлбэл, өнөөдөр олон улсын гэрээ хэлэлцээ байгуулах тухай нэг зорилготой хоёр хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байна гэж тайлбарласан юм.Шинэ хуулийн тухайд Тавантолгойн орд газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилгынхоо хүрээнд өргөн мэдүүллээ гэж сөрөг хүчин хардаж байгаа. Ч.Сайханбилэгийн засгийн газрын үед гаргасан 268 дугаар тогтоолоор тавантолгойн ордын тусгай зөвшөөрлийг төр хөрөнгө оруулагчид шилжүүлэхгүй гэж заасан. Гэхдээ цаасан дээр өөрийн болгоогүй бодит байдалд бүрэн ашиглах эрхийг нь өгнө гэж салаа утгатай тогтоол баталсан байдаг.
Яг үүнтэй ижилхэн байдлаар засгийн газар дур мэдэн томоохон орд, бүтээн байгуулалтын ажил гүйцэтгэхэд байгуулах олон улсын гэрээг шийдэх эрхээ хуульчилан өөрсддөө олгох гэж байна гэж тайлбарлаад байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг тус намын бүлэг эсэргүүцэж учир нь маш олон засвар өөрчлөлт бүхий хууль болж байгаа гэж мэдээлэл өгөв. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль тодорхой хэдхэн засвар өөрчлөлт орно. Ингэхдээ нэгдсэн хуулинаас салгаж байгаа нь л том өөрчлөлт гэж хууль санаачлагч тайлбарлаад байгаа. Гэхдээ том биш өөрчлөлт нь хэдийнэ 94 т хүрээд байгааг сөрөг хүчин тодотгоод байна. Энэ өөрчлөлт бүрийн цаана ашиг сонирхол бий гэж сөрөг хүчин эрх баригчдыг хардсан.