Анх удаа амины орон сууц худалдаж авсан, барьсан иргэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдэлж, гурван сая хүртэлх төгрөгийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг. Мөн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломжтой байдаг. Тэгвэл эдгээр хөнгөлөлтөд хамрагдахын тулд 2019 оны хоёрдугаар сарын 15-ны дотор бүх бичиг баримтаа бүрдүүлж, харьяа дүүргийнхээ татварын газар болон Дүнжингарав, Драгон, Оргил, Мишээл нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд хандаж болох юм байна. Бүрдүүлэх материалын жагсаалтыг дараахь холбоосоор үзнэ үү. http://mta.mn/c/view/12140