Зургаан настай хүүг ахдаа туслахаар гар чийдэн барьж яваад гараа хайруулсан гэлээ

Зургаан настай хүүг ахдаа туслахаар гар чийдэн барьж яваад гараа хайруулсан гэлээ

Сар шинийн баярын өдрүүдэд зургаан настай жаахан хүүхэд хурдан морь унаж яваад хоёр гараа хөлдөөсөн гэх иргэний мэдээлэл цахим сүлжээнд тархаад байсан. Хэнтий аймгийн Биндэр суманд хурдан морины сунгаа болж, хүү гараа хөлдөөсөн гэх тэрхүү мэдээллийг орон нутгийн удирдлагууд үгүйсгэж, манай суманд уралдаан болоогүй гэж мэдэгдээд байсан юм. 

Энэ талаар Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр мэдээлэл хийж, "Зургаан настай хүү У.А хурдан морь унаж яваад гараа хөлдөөгөөгүй. Харин шинийн нэгний өдөр саахалтындаа ахынх нь мотоциклийн бензин дууслаа гэхээр нь гар чийдэн бариад ах руугаа гүйсэн байна. Энэ хооронд гар нь хайрагдсан. Шинийн нэгний орой гараа хайруулж, маргааш нь сумын төв дээр эмчид үзүүлсэн байна лээ. Одоогоор Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойролцоо хөдөө айлд очсон байгаа. Ээжтэй нь холбогдсон. Одоо бол хүүгийн биеийн байдал зүгээр байна" гэх мэдээллийг өглөө.