УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулган хуралдуулах талаар мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэхдээ "Гуравдугаар сарын 10-нд ээлжит бус чуулган зарлана. Ирэх хаврын чуулганаар нэлээд олон асуудлыг хэлэлцэхээр товлосон байгаа. Тийм учраас ээлжит бус чуулган хуралдуулна. Хаврын чуулганаар Улс төрийн намын хууль, Улс төрийн намын санхүүжилтийн хууль, Засаг захиргаа нутаг дэвсгэр, түүний удирдлагын тухай хуулиуд, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудлуудыг хэлэлцэхээр баталсан. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажлууд хийж байгаа" гэсэн юм.