Сар шинийн баярын өдрүүдэд Өлзийт хороололд нэг айлын найман хурдан удмын морь үхсэн талаарх мэдээлэл гараад байсан.
Тэгвэл Нийслэлийн мал эмнэлгийн газраас очиж, шинжилгээ авсан байна. Урьдчилсан байдлаар саалийн үнээнд өгдөг нэмэлт тэжээлийг хэмжээг нь хэтрүүлэн морьдод өгснөөс болж үхсэн байх магадлалтай гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн халдвараас болж үхээгүй, харин хордлогоос болсон байх магадлалтай гэж Мал эмнэлгийн газраас мэдээлэв.