Тvvнийг 6-р анги байж 5-р ангийн бодлого бодож чадахгvй тэнэг мал гэж ээж нь ган халбагаар толгой дундуур нь татаад авлаа. Ээж нь бараг бvтэн гурван цаг дэргэд нь vглээд одоо нэг юм цєхєрсєн бололтой халбагаа ширээн дээр хаяад цаад єрєєрvv далд оров. Тэрээр би яагаад тоо бодож чаддаггvй юм болоо гэж гайхан бодлоо.
Тэгээд тоог бодох гэж vнэн сэтгэлээсээ хvсэж номоо баахан шагайсан боловч учрыг vнэхээр эс олсон тул гэнэт ихээр уурлаж єєрийнхєє хацар луу алгадаж толгой дух руу баахан цохьлоо. Толгой биш гар нь ихээр євдлєє. Тэр ширээн дээр хэвтэх ган халбагыг авч толгой руугаа баахан цохьлоо. Ер нь євдєх шинж алгаа. Гэхдээ толгой нь энд тэндээ бондойн хавдаж нvднээс нь нулимс гарч байлаа.
Тэр толгой нь яагаад євдєхгvй байгаад гайхаж байсан боловч 1-р ангид байхад анх удаа ээж нь ган халбагаар толгой дундуур нь цохиход ямар их євдєж уйлж байснаа саналаа. Тэрээр 4-р ангиасаа хойш vсээ огт засуулаагvй бєгєєд одоо тvvний vс охидынхоос дутахгvй урт ургажээ. Ээж нь тvvнийг гэнэт л vсээ ургуулаад эхэлсэнд эхэндээ гайхаж басчиг эсэргvvцсэн боловч тэр єєрийнхєєрєєє амьдралдаа ганц утаа бат зогсож зvтгэсээр санасандаа хvрсэн нь энэ байлаа. Харин аав нь vс засуулах мєнгє надаас нэхэхгvй амар боллоо гэж єгvvлжээ. Эхэндээ ангийн багш нь хvртэл vсээ засуул гэж загнаж хvvхдvvд азарга гэж хоч єгєєд нэмэр болоогvй бєгєєд удахгvй л бvгдэд дасал болжээ. Азарга гэсэн нэрэндээ ч тэр тийм ч дургvй биш. Тvvний жинхэнэ нэрийг мэддэг хvн тун цєєхєн. Тэр ч єєрєє бараг мартсан байлаа. Нэг удаа тvvнийг жинхэнэ нэрээр нь шинэ багш нь дуудахад єєрийг нь дуудаж байгааг огт мэдээгvй юмаа бичсээр байсан бєгєєд ангийнх нь Азарга гэдэг нэрийг нь хэлж єгснєєр сая нэг юм толгой єндийн єєрийг нь дуудсаныг мэджээ. Бvр ээж аав нь хvртэл манай азарга гэж дуудна. Яагаад анх ингэж vсээ ургуулах болсон шалтгаан нь их энгийн бєгєєд тvvнээс єєр хэн ч vvнийг мэдэхгvй. Тэрээр орой болно гэхээс л ёстой яс нь хавталзана гээч болдог байлаа. Учир нь ээж нь оройн хоолны дараа тvvний хичээлийг тогтмол хийлгэнэ. Хийлгэнэ ч гэж дээ ган халбагаар толгой руу нь хэд тоншож байгаад л єєрєє хэлж хийж єгдєг байлаа. Нэг л орой тvvний булдруутай толгойд мэргэн санаа тєрсєн нь vсээ ургуулах байлаа. Нэгдvгээрт их vстэй байхад халбагаар цохиход євдєх нь бага хоёдугаарт vс ургахын хэрээр ухаан нэмэгдэж магадгvй гэж тэр боджээ. Євдєлт vнэхээр бараг байхгvй болсон боловч ухаан нэмэгдсэн юм єдийг хvртэл байхгvй л байлаа. Энэ бvхнийг нэхэн санасны эцэст тэрээр угаалгынхаа єрєєнд орж дотроос нь тvгжлээ. Нэлээд удасны эцэст тэрээр гарч ирэхэд ээж нь тvvнийг хараад дуу алдан золтой л ухаан алдчихсангvй. Учир нь тэр vсээ хусчихсан байлаа. Тvvний толгой дээр баахан булдруу байх бєгєєд басчгvй эвгvй сорви хvртэл тогтсон нь яажийж шаажийсан булдруутай бємбєг шиг их эвгvй харагдаж байлаа. Ээж нь тvvний толгойг илбэж баахан уйллаа. Аав нь хvvхдийн толгой ийм болгосон нь чиний буруу гэснээс болж багахан хэрvvл хvртэл єрнєєд авав. Маргаашнаас нь ангийнхан нь тvvнд Лам багш гэсэн шинэ нэр хайрлаж удалгvй Азарга гэдэг нэр нь мартагдсан юмдаг. Мєн тэр цагаас хойш ээж нь залхсан уу, юм хэлээд нэмэргvй гэж бодсон уу, єєр шалтгаан байсан нуу бvv мэд ямарч байсан тvvний хичээлийг давтуулах ажлаа бvрмєсєн орхисон юм.
Харин хамгийн гайхалтай нь тэрээр нэг их удалгvй ангийнхаа сурлагатай хvvхдvvдийн тоонд орох болж улмаар улсын чанартай олимпиадад хvртэл тvрvvллээ. Мєн дээр нь Ган халбага хэмээх бие хамгаалах урлагийн шинэ тєрєл бий болгож секц дугуйлан ажиллуулах болов. Тvvний толгойгоороо ган тємєр хуга мєргєх vзvvлбэр олонд гайхагдав. Тvvний нэр алдар сургууль байтугай хот даяар алдаршив. Удахгvй vсээ хусах моод дэлгэрч тvvний араас охид хvртэл хайрын захиа барин гvйлдэнэ. Тvvний шавийн тоо ч нэлээдгvй болов. Ган халбага тахих ёслол хvртэл бий болж хамгийн их ган хайлж том халбага хийсэн нь Геннесийн номонд хvртэл оров. Тvvний *Хvн адгуус амьтнаас ялгарах нь буюу халбага* сэдэвт эрдэм шинжилгээний бvтээл нь том нээлт болж олон улсад хvртэл хэвлэгдэж нэлээдгvй шуугиан тарив. Тэрхvv бvтээлийнх нь гол агуулга нь хvн адгуус амьтанаас хоолоо халбагадаж иддэгээрээ л ялгаатай гэсэн шийдэл байсан юм.
Гэвч нэг єдєр тvvнийг гэртээ байхад нь цагдаа нар баривчлан одсон бєгєєд удалгvй галзуугийн эмнэлэгт шилжvvлсэн гэж дуулдсан. Одоо тvvнийг хаана байдаг тухай хэн ч дурсдаггvй бєгєєд бvгд мартжээ. Гэхдээ тvvнийг цагдаагийнхан баривчилж байх vед суут хvн бvрийг та нар баривчилж хорьж дийлэхгvй та нараас єєрєєр сэтгэж єєрєєр амьдарсан хvн болгон гэмт хэрэгтэн гаж донтон биш гэж орилж байсан тухай хожим хэн нэгэн ярьсан юм.