Хар тамхитай холбоотой 24 хэргийг илрүүлээд байна

Хар тамхитай холбоотой 24 хэргийг илрүүлээд байна

Өчигдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас, 19-32 насны 1 эмэгтэй, 2 эрэгтэй, 3 этгээд их хэмжээний мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг тээвэрлэн Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байхад нь илрүүлэн, таслан зогсоож мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг эд мөрийн баримтаар тооцон хураан авч тэмдэглэл үйлдэн ЭХТА-ийн 20.7.2 мөн 18.5.3-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн саатуулан шалгаж байна. 2019 он гарсанаас хойш Хар тамхитай тэмцэх газар 59 холбогдогчтой, 24 хэргийг илрүүлэд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлэн явагдаж байна. 2019 оны 1 сард мөн тус газар Гаалийн ерөнхий газрын ОУ-ын шуудан илгээмжийн газартай хамтран шинэ төрлийн урсгал шуудан илгээмжээр мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлж байгаа 5 хэргийг илрүүлэн таслан зогсгоод байна.