KFC сүлжээний хоолонд хордсон иргэд ХӨСҮТ-д эмчлүүлж байна гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан билээ. Уг сүлжээ хоолны газарт үйлчлүүлсэн иргэд хордлого авч эмнэлэгт ханзсан гэнэ.
Тодруулбал, KFC сүлжээний Зайсан салбараар 2019 оны хоёрдугаар сарын 9, 10, 11-нд үйлчлүүлж, "Найзууд" багцыг идсэн болон захиалж авсан хүмүүс хордсон талаар мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад байгаа билээ.
Эрүүл мэндийн яамнаас уг мэдээлоийг лавлахад "Тийм мэдээлэл байгаа. Гэхдээ дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм.
ХӨСҮТ-өөс KFC сүлжээний хоолонд хордсон хэдэн хүн эмчлүүлж байгаа болон бусад мэдээллийн талаар мэдээлэл авах гэсэн боловч боломжгүй гэсэн хариулалтыг өглөө.
ХӨСҮТ-өөс уг хэрэгтэй холбогдуулан Ажлын хэсэг гараад тандалт, судалгаа хийж байгаа гэнэ. Уг тандалт хийж дуусны дараа мэдээллийг олон нийтэд өгнө гэсэн юм.
2013 оны тавдугаар сард анхны салбараа нээж, Монголчуудыг түргэн хоолны шинэ хэв маягт танилцуулсан билээ. Анхны салбар нь хэдэн өдөр үйлчлүүлэгчдийн урт дараалал үүсгэж байсан юм. Харин өдгөө нийт 11 салбартай болоод байна. 120 улсад KFC сүлжээ нэвтэрсэн юм. Монголд уг сүлжээг Таван богд компани оруулж ирсэн билээ.