Ховд аймгийн Мянгад суманд зургаан настай Г гэх эрэгтэй хүүхэд хоёрдугаар сарын 13-ны өдөр осолджээ. Энэ тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газар хоёрдугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн орчимд ирсэн байна.
Дуудлагын дагуу онцгой байдлын есөн алба хаагч, нэг машинтайгаар тухайн өдрийн 18:30 цагт осолдсон газар очиж, гурван удаагийн шумбалт хийж хайжээ. Мөн нутгийн 50 орчим иргэн Ховд голын эрэг дагуу хайх ажиллагааг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс эрлийг түр зогсоож, өнөө өглөө хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.