Өчигдөр буюу хоёрдугаар сарын 13-ны өдөр хаврын тэргүүн сарын шинийн наймны билигт сайн өдөр тохиосон билээ.
Тэгвэл энэ билигт өдрийн нар мандахыг харахаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд хайрханд 4000 орчим хүн цуглажээ. Нийтдээ 800 гаруй тээврийн хэрэгслийг зохицуулахаар цагдаагийн алба хаагчид 24 цагаар постолж ажилласан байна. Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил болон зөвшөөрөлгүй галт зэвсэг, таван ширхэг сум зэргийг хураан авч, торгожээ.