Монголоос анх удаа уран гулгалтын тамирчин дэлхийн хэмжээний тэмцээнд оролцохоор боллоо
Монгол Улсаас анх удаа дэлхийн оюутны Универсиад наадамд уран гулгалтын төрлөөр оролцох гэж байна. Тус наадам ирэх гуравдугаар сарын 2-12-ны хооронд ОХУ-ын Красноярск хотод болно. Манай улсын уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнийн дасгалжуулагчаар Япон улсын иргэн Козука Сачико ажиллаж буй. Г.Марал-Эрдэнэ нь Япон улсад суралцаж, бэлтгэлээ хийдэг юм байна.
Оюутны Универсиад наадамд уран гулгалтаас гадна цана, шорт-трейк, уран гулгалт, фристайл болон цанын орон зай баримжаалах гэсэн таван төрөлд нийт 13 тамирчин манай улсаас оролцох ажээ.