Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн төсөл дээр 60 зарчмын зөрүүтэй санал гарав
Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийг өнгөрсөн парламент баталсан. Гэвч ёсчлоогүй гэдэг шалтгаанаар уг хуулийн хэрэгжүүлэхээс МАН татгалзаж байсан билээ. Харин тэд өөрсдөө гэр бүлийн хүчирхийллийн хуулийг оруулж ирсэн ч байнгын хорооны босгыг давж чадахгүй бүдэрч сууна. гэр бүлийн хүчирхийллийн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд л 60 гаруй зарчмын зөрүүтэй санал гарч байна. Энэ нь уг хуулийн хэрхэн түүхий боловсруулсан вэ?.
Зөвхөн өөрийн намын нэр дээр хууль бичлүүлэхийн тулд хэрэгжихэд бэлэн болчихсон хуулийг хэрхэн завхруулсан вэ гэдгийг гэрчилж байна гэж гишүүүд шүүмжилж байлаа. Гэр бүлийн хүчирхиллийн хуулийг буцааснаас үүдэн нийгэмд олон сөрөг үйл явдал өрнөсөн. Хэчнээн хүн гэр бүлийн хүчирхийлэлд өртөж эрүүл мэнд цаашлаад амь насаараа хохирсон бол. Энэ бүхнийг тооцож үзээгүй өнөөдрийн эрх баригчид хариуцлага хүлээх ёстой гэх шүүмжлэл зарим гишүүнээс гарч байгаа юм. Одоо хэлэлцэгдэж байгаа хууль нь бүрэн дүүрэн болоогүй байгаа учраас хэлэлцүүлгийг 7 хоногоор хойшлуулах санлыг хууль зүйн байнгын хорооны дарга гаргачихлаа. Нэгийг үгүйсгэх тогтолцоо нь эргээд өөрийгөө боомилох алхам болчихсон гэдгийг гишүүд шүүмжилж байна. Учир нь батлагдчихсан хуулийг хэрэгжүүлээд явсан бол өнөөдөр ингэж гэр бүлийн хүчирхийллийн хуулийг хэлэлцэх гэж цаг алдахгүй. Дээр нь дутуу дулимаг хууль гаргахгүй гэдгийг анхааруулж байгаа юм.