Өнгөрсөн оны 10 сард ТҮЦ худалдаалдаг аж ахуйн нэгжээс 10 сая төгрөгөөр энэхүү худалдааны цэгийг худалдан авчээ. 10 сая төгрөгөө банкнаас зээлж авсан. Хүү нь өндөр. Барьцаанд нь орох оронгоо тавьчихсан. Тэгээд 120-ын автобусны буудлын орчим байрлуулж худалдаа эрхэлж эхэлсэн байна. Энэхүү газарт худалдаа эрхлэх боломжтой талаар холбогдох албаныхан зөвлөсөн. Ингээд банкнаас авсан 10 сая төгрөгийн зээлээ төлөхийн тулд өдөр шөнөгүй л ТҮЦ-ндээ сууж худалдаагаа эрхэлж байгаа гэв. Гэтэл нийслэлийн удирдлага удаа дараа нүүхийг шаардаж, одоо бүр хүчээр нүүлгэх гэж байна. Үүний эсэргүүцсэн иргэн ухаан алдаж уначихаад одоо хүртэл сэргэгээгүй байна. Түүний хувьд 62 настай, 4 бага насны хүүхдийг тэжээдэг талаар ойр хавийнхан нь хэлж байна. Өөрсдийнхөө амьдралд дэм болох гэж зүтгэж байгаа бүтээгч иргэдээ ийнхүү төр нь дарамталж, түмэн олноосоо булаах гэж оролдож байгаа нь зөв шийдэл биш нь лавтай. Банкнаас зээл авч ТҮЦ худалдан авсан иргэд хохирч, стандартын хотын гудамжинд байрлуулж болно гэж ТҮЦ 5-10 сая төгрөгөөр шахаж иргэдэд худалдсан хэн нэгэн даргын ар тал болсон аж ахуйн нэгж завшаад үлдэх болж байна. Улаанбаатарт 5-10 сая төгрөгийн үнэтэй 1132 ТҮЦ бий. Эдгээрийг 80 хувийг буулгана гэж Нийслэлийн засаг дарга С.Батболд ажиглалтан дээрээ үндэслэн хэлчихээд байгаа. Үүнийг нь хэрэгжүүлэх гэж газрын албаныхан гайхалтай сайн ажиллаж байгаа бололтой. Үр дүнд нь ийнхүү хөгшид ухаан алдаж, хүүхэд өлсөж, хичээл насныхан хэрэгтэн болох дээрээ л тулаад байна даа.