"Сөүл-Улаанбаатар" чиглэлийн онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэжээ

"Сөүл-Улаанбаатар" чиглэлийн онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэжээ

Өнөөдөр буюу 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн Инчеон-Улаанбаатар (ОМ302) чиглэлд хөөрөх гэж байсан EI-FGN бүртгэлийн дугаартай В767-300 агаарын хөлөгт тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэсэн мэдээлэл Нисэх буудлын Аюулгүй байдлын албанд ирсэн тул БНСУ-ын Инчеон олон улсын нисэх буудлын тус улсын Онцгой байдлын удирдлагын төвөөс уг агаарын хөлөгт аюулгүй байдлын үзлэг хийж байна.


Энэхүү нөхцөл байдлын улмаас гарсан нислэгийн сааталд МИАТ компанийн зүгээс хүлцэл өчиж байна. Нөхцөл байдлын талаар бид тухай бүрд нь мэдээлэх болно гэдгийг МИАТ компанийн зүгээс Фейсбүүк хуудсаараа мэдээллээ.