С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэрээ албажуулжээ
Монгол Ардын намын Хяналтын хорооноос хотын даргад өрсөлдсөн С.Мөнхчулуун болон НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэрийг өчигдөр гаргасан байсан. Тэгвэл, энэхүү шийдвэрээ албажуулж, түдгэлзүүлсэн бичигт гарын үсэг зуржээ.
Тэднийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх үндэслэлээ НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг 60 тэрбумтай холбоотой схемийг хэрэгжүүлсэн, намынхаа болон сонгогчдын итгэлийг алдсан, харин С.Мөнхчулууны хувьд дүү нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхины хэрэгт холбогдсон, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцож байгаа гэж тайлбарласан байна.