Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийг шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллсон байна. Шүүхээс мөрдөн шалгах ажиллагааг дахин хийлгэх шаардлагатай гэж үзэн уг хэргийг нийслэлийн прокурорт буцаажээ.
М.Сономпил нь “Амгалан” дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлсэн, улсад хохирол учруулсан үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт шалгагдаж, уг хэргийг 2018 оны арваннэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн байна.