Хоёрдугаар сарын 18-ны өдөр Гашуунсухайт дахь боомтоор хар тамхи нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ. Тодруулбал, өнгөрсөн 18-ны өдөр БНХАУ-аас орж ирсэн Монгол Улсын иргэн, эрхэлсэн тодорхой ажилгүй Т гэгч нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис болох хоёр грамм мөсийг гутлын улавчиндаа нуун хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан аж. Уг хэргийг Гашуунсухайт боомтын гаалийн газрын мэргэжилтнүүд, хилийн тагнуулын албатай хамтарсан ажиллагаа явуулж, шуурхай илрүүлжээ.