Хоёрдугаар сарын 16-ны өдөр зочид буудлын өрөөнд 14 хоногтой нярай хүүхдээ орхиж явсан хэрэг гарчээ.
Тодруулбал Баянгол дүүргийн 16-р хорооны “Secret” зочид буудлын өрөөнд 25-30 орчим насны эмэгтэй хүүхдээ орхиод зугтаасан байна. Энэ тухай мэдээллийг тус буудлын ажилтан цагдаагийн байгууллагад мэдэгджээ. Дуудлагын дагуу цагдаагийн албан хаагчид шалгахад 14 хоногтой эмэгтэй хүүхдийг өлгийдөн үлдээсэн байжээ. Энэ хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Харин нярай хүүхдийг Хүүхдийн асран хамгаалах төвд хүлээлгэн өгч, ээжийг нь эрэн сурвалжилж эхэлжээ.