Дэлхийн зах зээл дээрх алтны ханш нэмэгдэж эхэлжээ. Мөн зэс, нүүрсний үнэ ч өсч яваа байдал ажиглагдаж байна. Тодруулбал, Лондонгийн хөрөнгийн бирж дээр өнөөдрийн байдлаар нэг унци алт 1340 USD байгаа бол нэг тонн зэс 6344 USD ханштай байна. Өнгөрсөн сарынхаас зэс 2,5 хувийн өсөлттэй, алт 9,2 хувийн өсөлттэй байгаа юм. Харин нүүрсний хувьд гол тоглогч Австралийн нөхцөл байдлаас шалтгаалан өсч эхлээд байгаа. Өнөөдрийн байдлаар Шанхайн хөрөнгийн бирж дээр нэг тонн нүүрс 73.5 USD ханштай байна.
Манай улсын хувьд экспортын гол гурван түүхий эдийн үнэ ханш дэлхийн зах зээл дээр ингэж өсч эхэлснийг сайн мэдээнд тооцож, царцах шахаад байгаа эдийн засагтаа шинэ цонх нээгдлээ гэж үзэхэд буруудахгүй. Алт, зэс, нүүрсний үнэ өсч байгаа энэ үеийг Засгийн газрын зүгээс зөв ашиглах ёстой юм.