"Очир" төвд 13 настай охиныг хөнөөсөн Д.Жавхлан, М.Амарболд нарт бүх насаар нь чанга дэглэмтэй ангид хорих ял эдлүүлэх шийдвэрийг 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргасан юм. Харин тэдний өмгөөлөгч нар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаад байсан. Уг гомдлыг өчигдөр хэлэлцэж, өмгөөлөгч нарын гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Ингэснээр Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс яллагдагч нарт оноосон бүх насаар нь хорих ял хэвээр үлдсэн байна.
Давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах хугацаанд шүүгдэгч Д.Жавхлангийн ар гэрээс гэм хорын хохиролд 600,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Лхагвасүрэнд төлсөн байна.
Давж заалдах шатны шүүх Д.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулснаас хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ажээ.