Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар ажлаа өгчээ

Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар ажлаа өгчээ

Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Өнгөрсөн онд Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар нь шилдэг байгууллага буюу “Алтан хангарьд” цомоор шагнагдаж байсан. 

Э.Анарыг МАН-ын нөлөө бүхий улстөрч Т.Бадамжунайгийн хүргэн гэдэг. Түүний араас үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй хэд хэдэн газрын дарга байгаа гэнэ.  Тухайлбал, Нийслэлийн тээврийн газрын дарга Д.Отгонбаатар, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан нар удахгүй чөлөөлөгдөх мэдээлэл гарчээ.