Гадаад хэргийн яамны хэмнэлт нь буруу тийшээ яваад байна. Хоёр элчин сайдын яам, 2 консулын газрыг татан буулгаад тэрнээс хэмнэсэн мөнгөөрөө бусад элчин сайдын яаманд ажиллаж байгаа хүүхдүүдийн цэцэрлэгийн төлбөрийг төлөх шийдлийн Гадаад харилцааны яам олсон гээд байгаа. Энэ нь 780 сая төгрөг гэсэн мэдээлэл бий.
Гэтэл гадаад харилцааны сайдын эрх мэдэлд Дипломат төлөөлөгчийн газрууд 10 тэрбум төгрөгийн орлого оруулна. Сайдын багцад урсгал зардалд нь 58 тэрбум төгрөг байна. Мөн хөрөнгө оруулалтын зардал нь 5 тэрбум төгрөг байна.
Энэ их мөнгөний боломжтой хэрнээ 4 дипломат төлөөлөгчийн газрыг татан буулгах нь буруу шийдэл гэдгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа тайлбарлан шийдлийг эрэлхийллээ. Түүний санал болгож байгаа нь үнэхээр бодит мэт санагдаж байна.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа