Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг АТГ-аас дуудаж мэдүүлэг авахаар болсон бололтой. Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудастаа "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа Прокурорт биечлэн өгсөн Таван Толгойн асуудлаар АТГ-ааас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд, гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх, эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс." хэмээн жиргэжээ.