Салхитын мөнгөний ордын уурхайн хэрэгт холбогдсон шүүгч амиа алджээ

Салхитын мөнгөний ордын уурхайн хэрэгт холбогдсон шүүгч амиа алджээ

Салхитын мөнгөний ордыг тойрсон дуулиант хэрэг өнгөрсөн онд гарсан билээ. Тус хэрэгт холбогдуулан БНХАУ-ын иргэдийг саатуулан шалгаж байгаа. Ван Ян нар холбогдсон уг хэрэгт Монгол талаас ашигт малталын газрын нөлөө бүхий эрхмүүд, мөн шүүгч нар хүртэл нэр холбогдсон мэдээлэл гарах болсон. 

Өнгөрсөн оны сүүлээр Салхитын мөнгөний уурхай дээр ЗГХЭГ-ын даргаар удирдуулсан тусгай ажиллагаа болж байв. 

Харин өнөөдөр уг хэрэгт нэр холбогдон шалгагдаж байсан Монгол улсын иргэн амиа хорлосон гэх мэдээлэл гараад байна. Уг мэдээллийг тодруулахад Ван нарын хэрэгт холбогдуулан 6 шүүгчийг цагдан хорьж шалгаж байгаа юм. Тэдгээрийн нэг нь болох Б гэгч шүүгч дотуур хувцасаараа өөрийгөө боож амиа хорлосон гэх мэдээлэл гараад байна. 

Албан бус эх сурвалжийн мэдээллээр бол амиа хорлох үйлдэл биш байх магадлалтай. Тухайн шүүгч нь нэр хүндтэй, алдар цолтой нэгэн байсан. Гадны нөлөөтэй байж болзошгүй хэмээн мэдээлэл өгөв. 

Одоогоор уг хэргийн талаар урьдчилан хорих 461-р ангийн удирдлага болон ШШГЕГ-аас мэдээлэл өгөөгүй байна. Бид эргэн тодруулах болно