“British School of Ulaanbaatar” сургуулийн хэвийн үйл ажиллагаа тасалджээ

“British School of Ulaanbaatar” сургуулийн хэвийн үйл ажиллагаа тасалджээ

Монгол дахь хамгийн өндөр төлбөртэй дунд сургууль болох “British School of Ulaanbaatar”-ийг тойрсон асуудлаас болж хэвийн үйл ажиллагаа нь тасалджээ. 

Тус сургуулийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болон 49 хувийн талынхны дунд өмчийн маргаан гарч, багш, ажилчдын хамарсан эмх замбараагүй байдал үүсэн, түүнийгээ олон нийтийн хуудсаар дамжуулсан билээ. Болсон үйл явдалтай холбогдуулан тус сургуулийн захиргаанаас хоёрдугаар сарын 25-ны даваа гаригт сургуулийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ гэж мэдэгдсэн боловч одоогоор хичээллэх боломжгүй байгаа ажээ.