Хоёрдугаар сарын 24-ний үүрийн 04:30 цагт Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо нд байрлах "Боргио” хүнсний дэлгүүрт гал гарчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай очиж ажиллан, иргэн Ж-ийн эзэмшлийн 114 м2 хэмжээтэй дэлгүүрийн лангууны хэсэг шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт нэр, нас, хаяг нь тодорхойгүй эрэгтэй хүн өртөж нас барсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.