"Green book" шилдэг киногоор шалгарч, Оскар хүртлээ

"Green book" шилдэг киногоор шалгарч, Оскар хүртлээ

Оскарын шагнал гардуулах 91 дэх удаагийн ёслол АНУ-ын Лос-Анжелос хотноо болж, шилдгүүдээ тодруулан хөшгөө татлаа. Энэ жилийн Оскарын шилдэг киногоор найруулагч Питер Фаррелигийн  "Green book" кино шалгарч, үзэгчдийн коммент хөвж эхлэв. Тус кино шилдэг кино, шилдэг туслах дүр, шилдэг эх зохиол гэсэн гурван төрөлд Оскар хүртлээ. 

Шилдэг анимэйшн бүтээл: "Spider-Man: Into the Spider-Verse" 

Шилдэг дүрсний эффекттэй кино: "First Man"

Киноны шилдэг эх зохиол: "Green Book" 

Шилдэг эрэгтэй туслах дүр: "Bohemian Rhapsody"- ийн Рами Малек

Шилдэг эмэгтэй гол дүр: "The Favourite" киноны гол дүрийг бүтээсэн Оливиа Колмэн

Шилдэг найруулагч: Альфонсо Куарон "Roma"