Засгийн газараас Бразил, Индонези, Японы Осака, БНХАУ-н Хайлаар зэрэг газар байгаа ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газарыг хаах саналыг гаргасан.
Энэ жил Япон улс , Монгол улсын хооронд дипломат харилцаа тотоосны 45 жилийн ой тохиож буй. Имй түүхэн ойн жил хоёр улс хамтран өргөн тэмдэглэж, харилцаагаа улам бататган хөгжүүлсэн жил болгох ёстой атал Осака дахь Ерөнхий консулын газараа хаах гэж буй нь зөв биш. Осака хот дахь Ерөнхий консулын газар Кансай бүсийг хариуцан ажиллахаар байгуулагдсан .
Энэ талаар Японы олон газараас манай ГХЯ-нд хаахгүй байхыг хүсчээ. Осака орчмын хотуудын холбооноос ч хүсэлт ирсэн аж.
Осака мужын дарга Мацүи ГХ-ийн сайд Ц.Мөнх-Оргилд бичсэн захидалдаа”Осака дахь танай консулын газар Японы Чюүокок,Кинки, Шикокү гэсэн 3 газарыг хаиуцан ажилладаг. Энэ бүс нутагт 33.8 сая хүн амьдардаг нь нийт Японы хүн амын 27 хувь. ДНБ 1их наяд 129 тэрбум иен буюу нийт Японы 23%, энэ нь БНСУ, Мексиктэй тэнцэнэ. Осакад 837 монгол хүн амьдарч байна.
2012 онд тухайн үеийн ерөнхий сайд Сүхбаатарын Батболдын айлчлалын үеэр Ерөнхий консулын газар нээгдэж бидний хамтын ажиллагаа улам бүр эрчимтэй хөгжих талаар хоёр тал хичээн ажиллана гэж тохирсон.
Бид хичээн ажиллаж одоо л үр дүнгээ үзэх цаг ойртож байна гэсэн энэ үед хаах талаар яригдаж буйд сэтгэл гонсгор байна” гэжээ.
Хаах болсон шалтгаан нь эдийн засгийн хямрал гэж буй. Гэтэл Японы Осака хотынхны зүгээс түрээсгүй байр гаргаж өгье гэх санал ч гаргаж байгаа аж. Нөөц боломж, Осака хотын дэмжлэг туслалцаанд дулдуйдан төсөвөө хэмнээд, зөвхөн тэнд ажиллах хүмүүсийн зардалыг л төсвөөс шийдвэл одоогийн Осакад гаргаж буй зардалыг гуравны нэг хүртэл буулгах боломжтой юм.
Эдийн засгийн хямралтай үед хэмнэнэ гэдэг нь гэдэсээ тэврээд хярж хэвтэхийн нэр биш. Харин ч хямралыг сөрж ,довтолгоо хийж гадаадад унасан нэр хүнд, итгэлийг эргүүлэх олж авч , хөрөнгө оруулалтыг татах ёстой.
Кансай олон улсын нисэх буудалаар жилд 14 сая хүн зорчдог. Манай МИАТ зуны улиралд шууд нислэг үйлддэг. Технологид суурилсан жижиг дунд үйлдвэрлэл, копаниуд ихтэй.
Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад 2016 оны 6 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн.Энэ хэлэлцээрийн үр дүнг үзэхэд ч дунд урт хугацаанд Осака дахь Ерөнхий консулын газарын үүрэг их.