С.Амарсайхан хотын даргад дахин өрсөлдөнө

С.Амарсайхан хотын даргад дахин өрсөлдөнө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг тодруулах НИТХ-ын хуралдаан маргааш товлогджээ. 

Өнгөрсөн нэгдүгээр сарын 16-ны өдөр болсон НИТХ-ын хуралдаанаар олонхийн саналаар С.Мөнхчулууныг хотын даргад дэмжсэн. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүгээс түүнийг батламжлаагүй учраас дахин санал хурахаар болсон. С.Мөнхчулууны хувьд заалнаас дахин нэр дэвшинэ гэдгээ мэдэгдээд байгаа. 

Өнөөдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, хотын даргад хэнийг нэр дэвшүүлэхээ тодорхой болгоно гэх мэдээлэл гарсан ч Удирдах зөвлөл хуралдахгүйгээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу С.Амарсайханыг хотын даргад дахин нэр дэвшүүлэхээр болсон гэнэ.