Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзав

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзав

АТГ-аас нэр бүхий зургаан шүүгчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн Эрүүгийн хэрэг үүсгэж, шалгахаар болсон. Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарыг хөрөнгийн эх үүсвэрээ үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй гэж үзсэн. Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж, тэдний эрхийг түдгэлзүүлж өгөхийг уламжлуулахаар НПГ-т хүсэлт гаргасан юм.

Тэгвэл Нийслэлийн ерөнхий прокуророос  энэ сарын 19-ний өдөр ШЕЗ болон Улсын дээд шүүхэд зургаан шүүгчийг яллагдагчаар татахаас татгалзсан, түдгэлзүүлэх шаардлагагүй тухайгаа албан бичгээр мэдэгдсэн байна.