НИТХ-ын долдугаар хуралдаан өнөөдөр болж байна. Энэ хурлаар хотын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж, хотын даргад С.Амарсайхан, С.Мөнхчулуун нар өрсөлдөхөөр болоод байгаа юм. Өглөө 11 цагт эхэлсэн хуралдаан, нууц санал хураалтыг тоолох тооллогын комиссын гишүүдээ батлах асуудал дээр хоёр хуваагдан, талцсаар дөрөв дэх завсарлагаа авав.
НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл үүнд шүүмжлэлтэй хандаж, МАН-ын бүлгийн завсарлага авдаг байдал тоо хэмжээгээ алдсан. Мессеж бичээд завсарлага авдаг ийм байдал байгаагүй. Хуралдаан даргалагч нь хурлаа удирдаж чадахгүй байна, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга нь ирээд Батнасангаар дамжуулж хурал удирдаж болохгүй. Улс төрийн зорилгоор тооллогын комиссоо байгуулах гэж байна. Тийм учраас хуралдаан даргалагчаа сольё гэдэг горимын санал гаргасан боловч, түүний саналыг дэмжсэнгүй. Улмаар НИТХ дэх МАН-ын бүлэг дахин нэг цагийн завсарлага авлаа.
Өглөө хурал эхэлснээс хойш АН, МАН-ын бүлэг ээлжлэн завсарлага авсаар ийн дөрөв дэх засварлагад хүрээд байна.